Одоо тусгаарлалтад байгаа иргэдийг нэмж 7 хоногоор сунгана. » Төр.мн

Одоо тусгаарлалтад байгаа иргэдийг нэмж 7 хоногоор сунгана.

 
Улсын онцгой комисс өнөөдөр /2020.02.26/ шуурхай хуралдаж, хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанаар тусгаарлалтад байгаа тусгаарлах хугацааг нэмж 7 хоногоор сунгах шийдвэрийг гаргасан байна. Өөрөөр хэлбэл, 14 хоног тусгаарлаж байсан бол 21-28 хоног болгох шийдвэрийг гаргажээ.
Энэ талаар ОБЕГ-ын дарга Т.Бадрал "Тусгаарлагдсан 1000 гаруй иргэний тусгаарлах хугацааг долоо хоногоор сунгаж байна. Учир нь, шинэ төрлийн коронавирусний халдварын шинж тэмдгийн илрэх хугацаа нь 14 хоног биш байна гэж үзсэн. Тиймээс тусгаарлах хугацааг 21-28 хоног болгох шийдвэрийг гаргалаа" гэх мэдээллийг өглөө.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News