Солонгос руу зорчих иргэдийн анхааралд » Төр.мн

Солонгос руу зорчих иргэдийн анхааралд

Ирэх дөрөвдүгээр сарын 2-4-нд тусгай үүргийн онгоцоор 3 удаа нислэг үйлдэж  Солонгос Японоос иргэдээ авч ирэх талаар өмнө нь мэдээлж байсан.
Тэгвэл Сөүл рүү нислэг үйлдэхэд БНСУ руу явах иргэд тасалбараа захиалаад тус онгоцоор явах боломжтой бөгөөд Солонгос руу зорчих иргэд гар утсандаа өөрийгөө оношлох-Эрүүл мэндийн яамны аппликейшныг (Self-Diagnosis-Ministry of Health and Welfare application) урьдчилан суулгасан байх шаардлагатай ажээ. Өөрийгөө оношлох аппликейшн ашиглах зааврыг БНСУ-ын ЭСЯ-ны http://overseas.mofa.go.kr/mn-ko/brd/m_373/view.do…  холбоосоос харах боломжтой.
Аппликейшныг суулгаагүй тохиолдолд БНСУ-ын хилээр нэвтрүүлэхгүй юм байна. Мөн аппликейшныг суулгасны дараа утасны дугаарын баталгаажуулалтыг Монгол Улсад хийх боломжтой бөгөөд паспортын дугаарыг БНСУ-д очсоны дараа баталгаажуулах ажээ.   

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News