Дөрвөн настай хүүг эрэн хайх ажиллагааг зогсоолоо » Төр.мн

Дөрвөн настай хүүг эрэн хайх ажиллагааг зогсоолоо

Булган аймгийн Сэлэнгэ суманд голын эрэг дээр тоглож байгаад усанд осолдсон байж болзошгүй дөрвөн настай Э хүүг эрэн хайх, аврах ажиллагааг өчигдөр 20:00 цагт түр зогсоожээ.
Энэ сарын 22-ны 22:55 цагт Булган аймгийн Сэлэнгэ сумын Таримал багт иргэн А-гийн хүү дөрвөн настай Э нь усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлага онцгой байдлын алба хүлээн авснаар 23-ны 05:00 цагаас эхлэн хүүг эрэн хайж байгаа аж.
Гуравдугаар сарын 25-ны өдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Ш.Баасандоржоор ахлуулсан Эрэн хайх, аврах салбарын 8 алба хаагч, тус сумын Засаг даргын орлогч А.Ганбаганаар ахлуулсан орон нутгийн 105 иргэн, ар гэрийн 5 хүн, нийт 118 хүн, 1 эрэлч нохой, 19 автомашинтай 06:30 цагаас Сэлэнгэ сумын төвөөс "Хараагийн Ар”, "Жарамхайн цөөрөм” гэдэг газруудад эрэн хайх ажиллагааг хийсэн байна. Ингэхдээ 17 км-т явганаар болон автомашинтай, тус сумын Таримал багийн "Урд салаа” гэдэг газраас, "Сэлэнгэ” мөрний гүүр хүртэл 500 метрт завьтай, 400 метр урт, 15 метр өргөнтэй голын мөсийг хагалж урсган 2-7 метрийн гүнд 8 удаагийн шумбалтыг хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна.
Эх сурвалж: ОБЕГ

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News