Залуу малчин 139 өрхийг малжуулжээ » Төр.мн

Залуу малчин 139 өрхийг малжуулжээ

Залуу малчин 139 өрхөд хонин толгойд шилжүүлснээр 10.277 мал олгосон байна. Энэ ажлыг "анхдагчид" хэмээгддэг Булган аймагт хэрэгжүүлсэн байна.
Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэн нийтдээ 629 сая төгрөгөөр малжуулах арга хэмжээ авч нэг өрхөд дунджаар 90 толгой мал олгодог. Нэг хонийг дунджаар 61.2 мянган төгрөгөөр худалдан авсан тухай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Н.Батжаргал мэдээлжээ.
Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрөөр Орхон суманд 8 өрхөд 640 толгой мал олгосон байна. Тус сумын Засаг дарга С.Бат-Эрдэнэ "Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрөөс гадна улс, аймгийн аварга, мянгат малчдыг нийгмийн хариуцлагын хүрээнд иргэдийг малжуулах аяныг идэвх санаачилгатай өрнүүлж байна. Малчдын сайн санааны дэмжлэгээр сумын хэмжээгээр 82 өрхөд 3000 шахам толгой мал олгосон" гэжээ.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News