Энэ жилийн бэлтгэсэн ноолуурын 50 хувийг дотооддоо үлдээх боломжтой » Төр.мн

Энэ жилийн бэлтгэсэн ноолуурын 50 хувийг дотооддоо үлдээх боломжтой

Энэ жил улсын хэмжээнд нийт 29,261 саяямаа тоологджээ. Харин өнгөрсөн жилийн мөн үеийн байдлаар 27,1 сая ямаа тоологдсон байсан бол энэ жилийхтэй харьцуулбал хоёр сая толгойгоор бага байсан үзүүлэлттэй байна.
Мөн өнгөрсөн онд нийт 9,5 мянган тонн ноолуур авсан бөгөөд үүний 25 хувийг дотооддоо боловсруулж бүтээгдэхүүн болгосон байна. Харин 10 хувийг нь самнаж, 65 хувьд нь анхан шатны угаалга хийж экспортлосон байна.
Харин энэ жил 10.2 мянган тн ноолуур бэлтгэнэ гэж урьдчилан тооцжээ. Бэлтгэсэн ноолуурын 50 хувийг дотооддоо үлдээх боломжтой гэж үзэж байгаа бөгөөд үүний тулд 300 тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн банкаар дамжуулан дотоодын үйлдвэрлэгчдэд 3-5 хувийн хүүтэй олгоно. Хөгжлийн банк, үндэсний үйлдвэрлэгч хоёрын дунд гарч байгаа хүүгийн зөрүү 30 тэрбум төгрөгийг төр хариуцна гэж ХХААХҮ сайд Ч.Улаан мэдэгдсэн юм.
Төр.мн
Т.Алтанзагас

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News