Урт цагаанд үйл ажиллагаа явуулах боломжгүй болжээ » Төр.мн

Урт цагаанд үйл ажиллагаа явуулах боломжгүй болжээ

Нийслэлийн засаг захиргааны III байр буюу "Урт цагаан”-ны барилгын асуудлаар болон үүсчбуй нөхцөл байдлын талаар Нийслэлийн Өмчийн Ашиглалт Удирлагын газар, Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газар, Онцгой байдлын газраас мэдээлэл хийлээ.
1958 онд анх ашиглалтанд орсон тус байр нь найман мянган метр кв бүхий 12 блокоос бүрдсэн 30-аад ААН байгууллага буюу 300гаруй түрээслэгчтэй юм. Тухайн объектод төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтуудыг жил бүр хийдэг. 2009-2019 оны хооронд нийтдээ МХГ-ын улсын байцаагч, ОБГ-ын улсын байцаагчдын гаргасан 10 орчим дүгнэлтээр "Уг барилга нь барилгын болон гал түймрийн тухай хуулийн эрх зүйн баримт бичиг, дүрэм журамд заасан шаардлагыг хангахгүй, цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон” мөн "дахин төлөвлөлтөнд хамруулж үйл ажиллагааг нь үргэлжлүүлнэ” гэсэн дүгнэлт гаргасан байна.
Одоогоор дам түрээслэгчдийг хүлээн авч уулзахаар хуваарь гаргасан бөгөөд өнөөдрийн байдлаар 30-тай нь уулзаж ярилцсан байна. Учир нь түрээслэгч иргэдээс санал хүсэлт авч, цаашид эдгээр иргэдийн үйл ажиллагааг хэрхэн явуулах, хэрхэн дэмжих талаар санал хүсэлтийг нь авч байгаа юм байна.
Энэ оны гуравдугаар сарын зургааны өдөр 12 дугаар блокны хөрсөн доор байрлах ус дулааны шугам задарснаас үүдэн 10 сая орчим төгрөгийн өртөг бүхий ус тус барилгын доогуур асгарсан гэж мэргэжилтнүүд үзсэн байна.
Төр.мн
Т.Алтанзагас

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News