Д.Нямхүү: Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын 71 хүнд халдвар илрээгүй » Төр.мн

Д.Нямхүү: Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын 71 хүнд халдвар илрээгүй

COVID-19 халдвар өнөөдрийн байдлаар 200 оронд бүртгэгдэж, 531.860 тохиолдол байгаа бол 24.057 хүн нас баржээ. АНУ-д халдвар хурдацтай тархаж Итали болон Хятадын нөхцөл байдлаас даваад байна.  
Манай улсын хувьд 11 тохиолдол бүртгэгдэж, 2350 хүн ажиглалтад байна. 
Токио-УБ чиглэлийн онгоцоор ирсэн 96 хүнд вирус илрээгүй. Мөн батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал болох 71 хүний давтан шинжилгээнээс коронавирус илрээгүй. Тусгай үүргийн дөрвөн онгоцоор ирсэн хүмүүст давтан шинжилгээг дэс дараатай явуулж байна. ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 208 хүн тусгаарлагдан, ажиглалтад байна. Сэлэнгэ 2, Дархан 2, ХӨСҮТ-д 2, нийт 6 сэжигтэй тохиолдлыг тусгаарлан, тандалт, судалгаа хийж байна.
Батлагдсан тохиолдлуудын биеийн байдал тогтвортой, хэвийн байгаа гэх мэдээллийг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү өглөө. 
скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News