Улсын онцгой комиссын шуурхай штабаас мэдээлэл хийж байна » Төр.мн

Улсын онцгой комиссын шуурхай штабаас мэдээлэл хийж байна

Улсын Онцгой комиссын Шуурхай штаб цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Тодруулбал, гадаад улсаас монгол иргэдээ татах тусгай нислэгийн талаар албаны хүмүүс мэдээлж байгаа юм.
Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг: "Гуравдугаар сарын 30-ны өглөөний байдлаар дэлхийн 45 бүс нутгаас 5600 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ гаргаад байна.
Дөрөвдүгээр сарын 02-ны өдөр Сөүл, 03-ны өдөр Токио руу тусгай үүргийн онгоц нисгэж, иргэдээ татан авах бэлтгэл ажлаа хангаж байна. Энэ онгоцоор өмнө нь Элчин сайдын яам дээр өөрийн биеэр очиж, дугаарлаж, бүртгүүлсэн иргэдээ татан авч байна. Өмнө нь УОК гаргасан шийдвэрийн дагуу Сөүл, Токио, Истанбулаас ирэх иргэд Элчин сайдын яамд дээр бүртгэл хийлгэсэн. Тухайн иргэдийг авчрахад нэг онгоц хангалтгүй байсан. Жишээлбэл, Сөүлийн Элчин сайдын яам дээр 500 гаруй иргэдийг бүртгэж байсан. Иймээс өмнө нь Элчин сайдын яам дээр өөрийн биеэр очиж, бүртгүүлсэн иргэдээ авч байгаа юм.
Онгоцны билетийг бичих явцад зарим иргэд нутаг буцахаа болих зэрэг асуудал гарч байна. Энэ тохиолдолд дараагийн иргэнд боломж олгож байна. Энэ ажилд МИАТ, ЭСЯ ажилчид авлига авсан асуудал байхгүй. Гуравдугаар сарын 16-нд Токиогоос эхний тусгай үүргийн онгоцоор 250 иргэнийг авсан. Тухайн үед ЭСЯ дээр 750 хүн бүртгүүлж байсан. Одоо дөрөвдүгээр сарын 03-н д ирэх иргэд өмнө нь бүртгүүлчихсэн байсан. Тухай зорчигчидтой нэг бүрчлэн холбогдож билетийг нь баталгаажуулж байна.
Элчин сайдын яамд утсаа авахгүй байна гэсэн гомдол гарсан. Энэ бол ташаа мэдээлэл. Хилийн чанадад буй 44 Элчин сайдын яам, Консулын газрын ажилтнууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Бусад орноос ирэх иргэд яах вэ гэдэг гомдлыг хүлээн авч байна. Гомдол, саналыг нэгтгэж байна.  Хамгийн боломжит арга хэмжээг авч байгаа." гэв.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News