Алтанцөгц сумын хөдөлмөрч ард түмэн сайхан хаваржиж байна » Төр.мн

Алтанцөгц сумын хөдөлмөрч ард түмэн сайхан хаваржиж байна

 
Нутгийн зөвлөлийн хандивын цуваа аймгийн хойд сумуудаар тойрсоор хөдөлмөрийн баатруудын өлгий Алтанцөгц суманд хүрлээ. Алтанцөгц сум нь тариалангийн аж ахуйг маш сайн хөгжүүлсэн аймгийн үр тарианы гол нөөцийг хангадаг гол 2 сумын нэг юм. 2020 оны Улсын тэргүүний тариаланч хамт олон энэ сумаас тодорсон билээ. Алтанцөгц сум нь 
1.Зэрлэг болон таримал чацарганы арвин нөөцтэй тул аймгийн чацарганы гол нөөцийг хангадаг.  
2.Баян-Өлгий аймагт зөгийний аж ахуйг эрхэлж байгаа цорын ганц сум бөгөөд зөгийний экологийн цэвэр бүтээгдэхүүн гаргаж, зах зээлд нийлүүлдэг. 
3.Таван хошуу малын онцлогт тохирсон 5 төрлийн хэвэгийг үйлдвэрлэдэг ба аймгийн хэвэгний тодорхой хувийг хангадаг сум юм. 
Алтайн Урианхайн 7 хошууны гал голомт Алтанцөгц сумыг 1925 оноос байгуулагдсан гэж үздэг ч үндэс суурь тавигдсан цаг хугацаа нь 1750 онтой холбогддог.  Байгуулагдсан цагаас хойш мал аж ахуй, газар тариалан, туслах аж ахуйг эрхэлж ирсэн ба олон жилийн хөдөлмөрийн үр дүнд олон хөдөлмөрийн баатар, гавьяатууд төрөн гарсан байдаг. 

Алтанцөгц сум нь 100 га талбайд ноогдох малын тоогоор аймагт 2-рт, тэмээн сүргийн тоогоор 1-рт, адуун сүргийн тоогоор 4-рт, 1 хүнд ноогдох малын тоогоор аймагт 1-рт жагсдаг сум юм.  2020 онд 1102 тэмээ тоолуулж, 1000 тэмээний баяр хийхээр төлөвлөсөн ч цар тахлын улмаас цуцлагдсан байна. 
Нутгийн зөвлөлийн ажлын хэсэг тус суманд ажиллах үеэр сумын онцгой комиссын удирдлага буюу  сумын засаг дарга С. Бекет, ЗДТГ-ын дарга А. Ерханат, Эрүүл мэндийн төвийн их эмч Х. Ермурат нар хүлээн авч, сумын нөхцөл байдалтай танилцууллаа. 
 Төр засгаас өгсөн чиглэлийн дагуу Коронавирусын эсрэг үйл ажиллагааг сумын хэмжээнд маш сайн зохион байгуулж байгаа ба одоогийн байдлаар 14 хоногийн тусгаарлалтаас гэрийн тусгаарлалтанд шилжсэн 1 хүн хяналтанд байгаа тухай мэдээлэв. 
Нутгийн зөвлөлөөс Сумын эрүүл мэндийн төвд 5 ширхэг хамгаалалтын хувцас, нүдний шил 100 ширхэг маск, гар ариутгагч, 1 хайрцаг, 1 удаагийн бээлий зэрэг хандивын эд зүйлсийг гардуулж өглөө.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News