Тахийн 2020 оны ууган унага төржээ » Төр.мн

Тахийн 2020 оны ууган унага төржээ

 
Говийн их дархан цаазат газрын "Б" хэсгийн "Тахийн ус" нэртэй газар Ажнай азаргатай сүрэгт "Зур" гүү энэ жилийн анхны охин унагыг 04 дүгээр сарын 08-ны өдөр төрүүлжээ.
Сэргэлэн цовоо унага төрсөн талаар Г.Нисэххүү тэргүүтэй байгаль хамгаалагчид мэдээлсэн байна.
Зур гүү нь 21 настай, 1999 онд Герман улсын Köln хотын амьтны хүрээлэнд төрсөн, 2004 онд тээвэрлэлтээр ирсэн.
Сонирхуулахад өнгөрсөн жилийн ууган унага мөн 4-р сарын 08-нд Мазаалайн сүргийн Одод гүүнээс мэндэлж байжээ.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News