Үндэсний супер лигийн нэгдүгээр тоглолт өнөөдөр дуусна » Төр.мн

Үндэсний супер лигийн нэгдүгээр тоглолт өнөөдөр дуусна

 

Монголын Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны Үндэсний Сүпер Лигийн 2014-2015 оны улирлын тойргын сүүлчийн тоглолтууд өнөөдөр явагдана.

Өнөөдөр болох гурван тоглолт плэй-оффд оролцох эрхээ авч 11-8 гэсэн амжилтаар тэнцээд байгаа Харцага, Аравт,Шонхорууд болон Танан Гарьд багуудын хувьд плэй-оффд хэддүгээр байраар гарахыг шийдэх тоглолт байх болно.

Эдгээр дөрвөн багаас хожил авсан баг нь 12-8 амжилттай "Эрдэнэ Дрийлинг Ригс" багтай амжилт тэнцэж багуудын хоорондын хожил, хожигдол болон онооны зөрүүгээр аль баг хэдээр плэй-оффд шалгарах нь шийдэгдэх юм.

Эхний тоглолт, тав дараалан хожоод байгаа Харцагууд болон Чингис Сити багуудын хооронд болно.

Тоглолт нь жигдрээд байгаа Харцагуудын хувьд энэ тоглолт плэй-оффын өмнө тактикаа туршиж үзэх шалгуур тоглолт байх болов уу.

Үндэсний супер лигт анхны жилдээ оролцож байгаа Чингис Сити багийн хувьд, энэ нь тэдний энэ улирлын сүүлчийн тоглолт байх болно. Анхны жилдээ лигийн тэмцээнд оролцож байгаа ч дөрвөн хожил авсан тэдний дараа улирлын бэлтгэл энэ тоглолтын дараагаас эхлэх биз ээ.

Хоёр дахь тоглолт 11-8 амжилтаар тэнцээд байгаа "Их Өргөө Аравтууд" болон "Мон-Алтиус Мадимосын Шонхорууд" багийн хооронд болно.

Энэ тоглолтонд хожсон баг нь байр ахих бол хожигдсон баг нь байр ухрах юм. Энэ хоёр баг нэгдүгээрт тойрогт тааран тоглоход Их Өргөө Аравтууд баг 97:94 харьцаатай ялалт авч байжээ. Өнөөдрийн тоглолтын үр дүнгээс аль баг нь плэй-оффын эхний шатанд ямар учраатай таарах нь шийдэгдэх чухал ач холбогдолтой тоглолт билээ.

Лигийн 2014-2015 оны улирлын тойргийн сүүлчийн тоглолт Үндэсний супер лигийн нэг удаагын аварга, "Дорнод Танан Гарьд" болон лигийн хамгийн залуу бүрэлдхүүнтэй "Гэгээн Хангай Лидер" багуудын хооронд болно.

Монголын Үндэсний Сагсан Бөмбөгийн холбооны Үндэсний супер лигийн аварга шалгаруулах тэмцээний тойргийн тоглолтууд ийнхүү амжилттай явагдаж өнөөдөр дуусна.

 
 

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News