Монгол орны биологийн төрөл зүйлүүдийг танилцуулах виртуал үзүүлэнг толилуулна » Төр.мн

Монгол орны биологийн төрөл зүйлүүдийг танилцуулах виртуал үзүүлэнг толилуулна

 
Жил бүрийн  тавдугаар сарын 22-нд "Биологийн Олон Янз Байдлыг Хамгаалах Дэлхийн Өдөр" тохиодог бөгөөд энэ жил "Байгаль бидний шийдэл" уриан дор зохион байгуулагдаж байна.
Их Британийн Засгийн Газар нь биологийн төрөл зүйлийг хамгаалах, зэрлэг амьтан, ургамлын хууль бус худалдааг зогсоох, уур амьсгалын өөрчлөлт зэрэгт анхаарлаа хандуулсаар ирсэн билээ. Их Британийн ЭСЯ болон Монгол Улсын БОАЖЯ "Биологийн Олон Янз Байдлыг Хамгаалах Дэлхийн Өдрийг" тохиолдуулан энэ талаар ард иргэдэд мэдээлэл, ойлголт өгөх виртуал үзүүлэнг Шангри-Ла Моллд байрлуулна. Тус үзүүлэнгээр Монгол орны биологийн төрөл зүйлүүд, тэдгээрийг хэрхэн хамгаалах талаарх танин мэдэхүйн мэдээллүүд гарах юм. 
Монгол Улсад суугаа Британийн Элчин сайд ноён Филип Малон "Биологийн Олон Янз Байдлыг Хамгаалах Дэлхийн Өдрийн" талаар хэлэхдээ "Биологийн олон янз байдлыг хамгаалах нь тогтвортой хөгжлийг цогцлооход нэн чухал үүрэгтэй. Бид техник, технологийн хувьд өндөр дэвшилт гаргасан ч бидний эрүүл мэнд, ус, хоол хүнс, эм, байр сууц, эрчим хүч зэрэг наад захын хэрэглээ нь эрүүл, амьд экосистемээс шууд хамааралтай. 

Дэлхий даяар нүүрлээд буй коронавирусын тахлын үед бидний хамааралтай байдал болоод бид илүү уян хатан, дасан зохицох чадвартай болох хэрэгтэйг, улс орнууд байгаль дэлхийгээ улам илүү хамгаалах шаардлагатайг сануулж байна. Энэ жил биологийн олон янз байдлыг тэмдэглэхдээ итгэл найдвар, эв нэгдэлийг цохон тэмдэглэж байгаа бөгөөд байгаль дэлхийдээ ээлтэй ирээдүйг хамтдаа бүтээх нь  чухал юм" хэмээн онцлов.
Тус виртуаль үзүүлэнгийн мэдээллийг бэлтгэхэд Лондонгийн Амьтан Судлалын Хүрээлэнгийн Монгол дахь төлөөлөгчийн газар, Дэлхийн Байгаль Хамгаалах Сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар,  Байгаль, Зэрлэг Амьтдыг Хамгаалах Нийгэмлэг, Зэрлэг Амьтан Судлал, Хамгааллын Төв, Шувуу Судлалын Нийгэмлэг,  The Nature Conservancy’ байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар хамтран ажиллажээ.
Эх сурвалж: Британийн Элчин Сайдын Яам

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News