Хустайн нурууны буга, согоог нутаг сэлгүүлэв » Төр.мн

Хустайн нурууны буга, согоог нутаг сэлгүүлэв

 
Хустайн нурууны буга, согоог  нутаг сэлгүүлж  Богд хаан уулын дархан цаазат газарт тавилаа. Өмнө нь 10 халиун буга нутагшуулж байсан бол энэ  удаа 2 согоо, 10 гаруй халиун буга нэмж цус сэлбэхээр авчирсан байна.
Цаашид Улсын тусгай хамгаалалтын бусад газарт, зөвхөн төвийн гэлтгүй баруун, зүүн болон хойд бүсийн нутагт буга сэлгэн нутагшуулахаар төлөвлөж буй ч энэ ажлын үр дүнгээс ихээхэн шалтгаалах юм байна. Өнөөдрийн байдлаар мэргэжилтнүүд Богд ууланд сэлгэн нутагшсан буга, согоонуудыг ажиглан, судалгаа хийж байгаа аж.
Дашрамд  сонордуулахад, Хустайн байгалийн цогцолборт газарт 1300 орчим буга байгаа юм байна.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News