Зургаадугаар сард тусгай үүргийн нислэгээр ирэх иргэд сонгуульд санал өгөх боломжгүй » Төр.мн

Зургаадугаар сард тусгай үүргийн нислэгээр ирэх иргэд сонгуульд санал өгөх боломжгүй

 
Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл хийлээ. Уг мэдээллээр 2020 оны зургаадугаар сард тусгай үүргийн найман нислэгээр эх орондоо ирэх 2,000  иргэдийг сонгуульд оролцуулах эсэх асуудлаар ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлэл өглөө. 
Тэрбээр "Зургаадугаар сарын 24-нд УИХ-ын сонгуулийн санал хураалт болно. Энэ үеэр гадаадаас иргэдээ авчрах ажлыг зогсооно гэдэг ташаа мэдээлэл яваад байгаа. Ийм зүйл болохгүй гэдгийг хэлье.  Сонгуулийн ерөнхий хороотой урьдчилан тохиролцоод тусгаарлалтын байранд байх хугацаанд санал өгөх боломжгүйг харгалзан үзээд Цар тахлын эсрэг нэг удаагийн хуульд заасан үндэслэлээр зохицуулна. Өөрөөр хэлбэл, зургаадугаар сард, сонгуулийн өмнө ирж тусгаарлагдаж байгаа иргэд сонгуулийн санал өгөх боломжгүй” гэв. 
Б. Цэнгэлмаа
ТӨР.МН

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News