Голомт банк: Шинээр мэндэлсэн хүүхэд бүрийг баярлуулна » Төр.мн

Голомт банк: Шинээр мэндэлсэн хүүхэд бүрийг баярлуулна

 
Өнөөдөр олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байгаатай холбогдуулан энэ өдөр Монгол Улсын хэмжээнд мэндэлсэн хүүхэд бүрт Голомт банкны хамт олны зүгээс хүүхдийн баярын бэлэг барьж, дээж болгон нийслэлийн 2-р амаржих газарт амаржсан болон хэвтэн эмчлүүлж байгаа эх, үрсэд бэлэг гардуулан өглөө.
Харин бусад төрөх эмнэлэгт мэндэлсэн хүүхдүүдийн бэлгийг 7 дугаар сарын 10-ныг хүртэл өөрт ойр байрлах Голомт банкны салбар, тооцооны төвд хүүхдийнхээ төрсний гэрчилгээг үзүүлэн хүүхдийн баярын бэлэг, мөнгөн дүн бүхий хадгаламжийн дэвтрийн хамтаар авах боломжтой. Тухайлбал, нийслэлийн баруун бүсийн харилцагчид 10 дугаар хороолол салбар, зүүн бүст байрлах харилцагчид 13-р хороолол салбар, хойд бүс- 6 буудал тооцооны төв, төвийн бүс дэх харилцагч-Төв бизнес төв, урд бүс дэх харилцагчид Хан-Уул Имарт салбараас тус тус хүүхдийн баярын бэлгээ авах юм.
Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч Голомт банк жил бүрийн зургадугаар сарын 1-нд хүүхдэд зориулсан үйл ажиллагаа зохион байгуулсаар ирсэн уламжлалтай. Энэ жилийн хувьд ийнхүү шинээр мэндэлсэн хүүхэд бүрт хүүхдийн баярын бэлэг барихаас гадна зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдийг Монголдоо оношилж, эмчлэх зорилготойгоор Сонгдо эмнэлгийн санаачилсан "Зүрх мартахгүй” төслийг дэмжин, 3 хүүхдийн зүрхний хагалгааны зардлыг бүрэн хариуцахаар болжээ. Гадаадад эмчлүүлэхэд 100-200 гаруй сая төгрөг шаардагддаг зүрхний төрөлхийн гажиг өвчнийг Ковид-19 цар тахлын үед эх орондоо үнэ төлбөргүй хийж, бяцхан зүрхийг аврах төсөл хэрэгжүүлж байгаа нь юм.
Хүүхэд бүрийн ирээдүй гэрэлтэй, гэр бүл бүр хайраар дүүрэн байг ээ.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News