Т.Ганболд:Бид бултаараа маш эгзэгтэй үед сонгуульд орох гэж байна » Төр.мн

Т.Ганболд:Бид бултаараа маш эгзэгтэй үед сонгуульд орох гэж байна

Сонгуулийн ерөнхий хорооноос 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвших мандатаа авсан Дархан-Уул аймгийн 19 дүгээр тойрогт бие даан нэр дэвшиж буй Т. Ганболдоос дараах зүйлийг тодрууллаа.

-Нэр дэвших эрхийн мандатаа албан ёсоор гардан авлаа. Энэ удаагийн УИХ сонгууль шударга болно гэдэгт итгэж байна уу?

-Энэ жил хамгийн олон бие даагчид өрсөлдөхөөр нэр дэвших эрхийн мандатаа хууль ёсны дагуу гардан авлаа. Өрсөлдөгч нам, эвслийн нэр дэвшигчид бие биедээ амжилт хүслээ. Тиймээс энэ хэрээр сонгууль шударга сайхан болоосой гэж бодож байна. 

-Жил жилийн сонгууль өөр өөрийн онцлогтой болж өнгөрдөг. Таны хувьд энэ жилийн сонгууль ямар ямар онцлог агуулж байна вэ?

-Яривал олон зүйл бий. Юуны өмнө олон хүмүүсийн ярьж байгаагаар сонголтгүй сонгууль болох нь, эрх баригч, нам эвсэл талдаа давамгайлсан сонгууль болно гэсэн айдастай байна. Гэвч монголчууд бид ардчилсан нийгэмд шилжээд 30 жилийн нүүр үзэж, найм дахь удаагийн сонгуулиа явуулна. Энэ цаг хугацаа нь нийгэм, улс төрд нэгэн мөчлөг явж өнгөрчээ гэсэн үг. Одоо 30 жилийн дараа бид нийгэм, улс төрийн амьдралд дүгнэлт өгөхөөр зогсож байгаа нь маш хариуцлагатай ажил шүү гэдгийг хаа хаанаа сануулах хэрэгтэй. Энэ олон жилд иргэдийн улс төрийн намуудад итгэх итгэл алдарч, ерөнхийдөө нам эвсэл харгалзахгүй, түүнд барьцаалагдаагүй бие даасан хүмүүсийг нийгэм өөрөө хүсэмжилж байгааг олон нийтийн хандлагаас ч харж болно. Нийгэм ерөөсөө нам эвсэлд барьцаалагдаагүй шинэ залуусыг хүсэж байгаа нь хамгийн том онцлог юм уу даа.

-Энэ жил бие даагчид хамгийн олон өрсөлдөхөөр болж байгааг ихэнх хүмүүс нийгмийн захиалга гэж харж байна. Таны хувьд?

-Бид бултаараа маш эгзэгтэй үед сонгуульд орох гэж байна. Дээр дурсан 30 жилийн нийгэм, улс төрийн амьдралд үнэлэлт дүгнэлт өгөхөөс эхэлнэ. Нөгөө талд ардчилсан нийгэмд байх ёстой нэгэн тулгуур хүчин зүйл бол сөрөг хүчин. Гэтэл АН маань сөрөг хүчин байж огт чадсангүй, нэг хүний, нэг банкны барьцаанд орж, Төрийн эрх барих дээд байгууллагад түмний төлөөлөл байх үүргээ гүйцэтгэж чадахаа больсныг ард түмэн ч харлаа, баримт нотолгоотой хэвлэлийн хуудаснаас ч харлаа. Нөгөө талаар эрх баригчид маань ч иргэдийн сэтгэлд бүрэн дүүрэн нийцэж ажиллаж чадсангүй. Ерөөсөө парламентад суудалтай намууд маань иргэдийнхээ төлөөлөл бүрэн дүүрэн байж чадсангүй. Тиймээс бие даагчид нам эвсэлд барьцаалагдаагүй, иргэддээ хамгийн ойр төлөөлөл байж чадна гэдэг иргэд маань ч итгэдэг. Энэ хэрээр бие даагчид ч иргэдтэйгээ адилхан санаа зорилготой байна. 

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News