Хушны самар жин хасахад тустай » Төр.мн

Хушны самар жин хасахад тустай

 
Хүн өдөрт 100 гр самар хэрэглэхэд амин хүчил эрэс бодис, бичил элементийн өдрийнхөө хэрэгцээг хангадаг байна. Гэхдээ хуш модны самар.
Манай оронд ургадаг боргоцой самар нь аминдэм, эрдэс бодисоор бусад самраас 10 дахин их бөгөөд 100 гр самар нь микро элемент болон амин хүчлийн өдрийн хэрэгцээг хангадаг А, В1, В2,  В6, Д, В12, С витамин агуулсан агуулдаг байна. Самрын уурагт триптофан, лизин, валин, гистидин, тирозип зэрэг 19 амин хүчил агуулагдана.

Эдгээрийн 70% нь бие махбодод үл орлогдох, хэсэгчлэн орлогдох амин хүчил тул чанар сайтай уургийн тоонд багтдаг аж.  Мөн хушны самарт өөх, тос цардуул, уураг, ислэг олон төрлийн хүчил агуулагдахын зэрэгцээ самрын тосонд аминдэм Е болон ханаагүй тосны хүчил агуулагддаг байна.  Дунджаар өөх-тос 45-60%, уураг 15-27%,  ус 7-8%, эрдэс бодис 2-3%-ийр агуулагддаг А,В,С аминдэм элбэгтэй байдаг байна. Омега 3-тай дүйцэхүйц хэмжээний  тосон хүчилтэй  тул зүрх судасны үйл ажиллагаа болон биеийн дархлааг дэмжиж тархи мэдрэлийн үйл ажиллагаанд нөлөөлдөг байна.
Иймд та өдөр бүр 100 гр самар идэхэд дээрх аминдэм, эрдэс баялгийг авч чадахаас гадна хушны самар нь   хоолны дуршил бууруулдаг  тул жин хасахад ач тустай  ажээ.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News