Э.Бат-Үүл нарын 11 хүний хэргийн шүүх хурлыг хойшлуулав » Төр.мн

Э.Бат-Үүл нарын 11 хүний хэргийн шүүх хурлыг хойшлуулав

 
Нийслэлийн прокурорын газраас Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авсан бөгөөд  өнөөдөр буюу  зургаадугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Э.Бат-Үүл, Б.Чулуудай нар болон тэдгээрийн өмгөөлөгч Г.Орхон, Н.Ууганцэцэг, Н.Цэцэгмаа, шүүгдэгч Ш.Ганхуягийн өмгөөлөгч Л.Машбат, шүүгдэгч Ё.Гэрэлчулууны өмгөөлөгч Ч.Эрдэнэбат нар нь шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан  шүүх хуралдааныг хойшлуулсан байна.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Шүүх 70 хавтас бүхий уг хэргийг 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авснаас хойш шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийг хүлээн авч, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болон гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдааныг нийт 6 удаа хойшлуулжээ.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News