Амьтан ургамал бүтээгдэхүүний импортын мэдэгдэл, Мал эмнэлэгийн гэрчилгээ, Ургамлын эрүүл ахуйн гэрчилгээ шилжүүлсэн тухай » Төр.мн

Амьтан ургамал бүтээгдэхүүний импортын мэдэгдэл, Мал эмнэлэгийн гэрчилгээ, Ургамлын эрүүл ахуйн гэрчилгээ шилжүүлсэн тухай

 
Засгийн газрын "Аргачлал батлах тухай” 2018 оны 22, 2019 оны "Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”  болгох тухай 23 дугаар тогтоол, ЗГХЭГ-ын даргын "Чиг үүргийг дахин хуваарилах ажлыг зохион байгуулах тухай" албан даалгаварыг тус тус үндэслэн  МХЕГ-ын даргын "Чиг үүрэг шилшүүлэх тухай” А/164 дүгээр тушаалаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт импорт хилийн хорио цээрийн хяналтын газраас олгодог Мал эмнэлэг, Ургамлын эрүүл ахуйн гэрчилгээ, Импортын мэдэгдлийг Аймаг, Нийслэлийн  мэргэжлийн хяналтын газар, Хилийн мэргэжлийн хяналтын алба, хэлтэст шилжүүлсэн шийдвэр гарсан. Энэхүү шийдвэр 2020 оны 07 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ. 
Иймд Зарим нэр төрлийн амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүн  импортлогч, экспортлогч аж ахуй нэгж, иргэд  Аймаг, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар,  Хилийн мэргэжлийн хяналтын  алба, хэлтэст албан хүсэлт гарган Мал эмнэлэг, Ургамлын эрүүл ахуйн гэрчилгээ, Импортын мэдэгдлийг авахыг зөвлөж байна.
Хавсралт: Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Даргын 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/164 дүгээр тушаалын хавсралт /Аймаг, Нийслэл, Хилийн мэргэжлийн хяналтын алба, хэлтсээс олгох гэрчилгээ мэдэгдэл, боомтын жагсаалт /
Мэдээллийг WWW.INSPECTION.GOV.MNвебсайтаас авна уу. 

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News