АТГ 36832 албан тушаалтны ХОМ-ийг цахимд байршууллаа » Төр.мн

АТГ 36832 албан тушаалтны ХОМ-ийг цахимд байршууллаа

 
Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2.14.3-т нийтийн албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлэг нь тус газрын цахим мэдээллийн сүлжээнд тавигдаж, иргэдийн мэдээлэл авах боломжийг хангах зохицуулалттай. Энэ хуульд заасан үндэслэлийн дагуу АТГ 2020 онд цахим системд хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн төрийн болон нутгийн захиргааны нийт 105 байгууллагын 36832 мэдүүлэг гаргагчдын 2019 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг http://www.xacxom.iaac.mn цахим мэдээллийн сүлжээнд нээлттэй байршууллаа. Харин Төрийн болон албаны нууцын тухай хуульд заасны дагуу нууцлалын зэрэгт хамаарах Батлан хамгаалах яам, Тагнуулын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб зэрэг байгууллагын мэдүүлэг гаргагчдын мэдээллийг байршуулаагүй.
Албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг хураангуй хэлбэрээр нээлттэй, ил тод байршуулснаар иргэд мэдээлэлтэй танилцах, хяналт тавих нөхцөл байдал сайжирч төрийн албан хаагчдын шударга байдлын түвшинд эерэг хандлага үүсэх, авлига, ашиг сонирхлын зөрчлийг арилгахад чиглэсэн үйл ажиллагааны явц дахь иргэд, олон нийтийн оролцоо сайжрах юм.
Авлигатай тэмцэх газрын http://www.xacxom.iaac.mn цахим мэдээллийн сүлжээнд нийтийн албан тушаалтнуудын сүүлийн 3 жилийн хөрөнгө, орлогын мэдүүлэг байршсан бөгөөд хөрөнгө, орлого нь хууль бусаар нэмэгдсэн, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзвэл Авлигатай тэмцэх газарт мэдээлэл өгч, тухайн албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгуулах нь нээлттэй болно.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News