Тоглоомын болон үзвэрийн газруудыг нээнэ » Төр.мн

Тоглоомын болон үзвэрийн газруудыг нээнэ

 
Улсын онцгой комиссын хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын хэсэгчилсэн зэргийг долдугаар сарын 15-н хүртэл сунгах шийдвэр гаргасан. Ингэхдээ хязгаарлалтад орсон үйлчилгээний байгуулагуудыг шат дараатай нээхийг аймаг, нийслэлийн удирдлагуудад үүрэг болгоод байгаа юм. Үүний дагуу нийслэлийн Онцгой комисс хуралдаж, "Улс, нийслэлийн эдийн засаг, хувийн хэвшлийн байгууллага, ажиллагсдын үйл ажиллагааг дэмжих талаар Улсын Онцгой комиссоос өгсөн үүрэг чиглэл болон иргэд, аж ахуйн нэгж байгууллагын санал хүсэлтийг судалсны дагуу олон нийтийг хамарсан жагсаал цуглаан, спортын арга хэмжээ, PC тоглоомын газар, диско баар, бүжгийн баарнаас бусад бүх төрлийн хүүхдийн тоглоомын газар, биллиард, шашин, соёл урлаг, үзвэр үйлчилгээний газрын үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэм сахиулан үе шаттайгаар нээнэ. Гэхдээ манай мэргэжлийн байгууллагууд Эрүүл мэндийн яамнаас өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэхэд хяналт тавьж ажиллана. Ажлын хэсэг гарч хяналт шалгалт хийгээд болж байна гэсэн тохиолдолд үйл ажиллагааг нь нээнэ. Харин жагсаал цуглааныг хатуу хориглоно. Олноор цуглардаг спортын арга хэмжээг мөн зохион байгуулахгүй” гэж тогтлоо.
скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News