Орон нутгаас авсан мэдэгдлээр экспорт, импорт хийх боломжтой » Төр.мн

Орон нутгаас авсан мэдэгдлээр экспорт, импорт хийх боломжтой

 
МХЕГ-аас зарим экспортын гэрчилгээ, импортын мэдэгдлийг орон нутгийн хяналтын байгууллагад шилжүүлэх тухай тогтоол өнөөдрөөс хэрэгжиж эхлэх талаар мэдээлэл өглөө. Тодруулбал, уг ажил гуравдугаар сард шилжих байсан нь коронавирус цар тахлаас болж хойшлогдоод байсан юм. Экспортын гэрчилгээ, импортын мэдэгдлийг орон нутгийн хяналтын байгууллагад шилжүүлснээр ААН-үүдийн зардал мөнгө, цаг хугацааг хэмнэх юм. Түүнчлэн МХЕГ-ын Хорио цээр, стандартын хяналтын хэлтсийн дарга Л.Дашмягмаржав "Өнөөдрөөс эхлэн 16 боомтод тухайн орон нутгаасаа авсан гэрчилгээ, мэдэгдлээр ААН-үүд экспорт, импортоо хийнэ. Боомт бүхий аймгуудын мэргэжлийн хяналтын газар, хийлийн мэргэжлийн хяналтын алба, нийслэлийн мэргэжлийн хяналтын экспорт, импортын хорио цээрийн хэлтсүүд энэ гэрчилгээ мэдэгдлийг олгоно. Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт стратегийн холбогдолтой зарим нэр төрлийн гэрчилгээ мэдэгдэл олгогдоно. Өнгөрсөн оны 12 дугаар сараас холбоодоор дамжуулан ААН-ийн санал хүсэлтийг тусгасны үндсэн дээр ийм шийдвэр гарсан. Мөн Монгол Улсын хилээр орж багаа бүтээгдэхүүнүүд дээр МХЕГ болон холбогдох байгууллагуудаас ямар нэгэн хязгаарлалт тавиагүй. УОК-ын шийдвэрийн дагуу зөвхөн далайн гаралтай бүтээгдэхүүнийг долоо хоногийн хугацаанд хязгаарласан" байгаа шүү гэдгийг дахин анхаарууллаа.
скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News