Шинэ гишүүн ажлаа хүлээлгэн өглөө » Төр.мн

Шинэ гишүүн ажлаа хүлээлгэн өглөө

 
УИХ-ын гишүүнээр сонгогдон, тангарагаа өргөсөн С.Одонтуяа Баянгол дүүргийн Засаг даргын үүрэгт ажлаа Нийслэлийн Засаг даргын 2020 оны зургаадугаар сарын 30-ны Б/91 дугаар захирамжийн дагуу хүлээлгэн өглөө.
Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргыг шинээр томилох хүртэл хугацаанд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 32.7-д заасны дагуу түүний бүрэн эрхийг хэрэгжүүлж байхыг Засаг даргын орлогч Г.Нарангэрэлд даалгалаа.
С.Одонтуяа нь 2016-2020 онд Баянгол дүүргийн Засаг даргаар ажиллах хугацаандаа иргэд рүү чиглэсэн олон бүтээлч ажлыг санаачлан хэрэгжүүлсэн нь Баянгол дүүргийн иргэдийн талархлыг хүлээж УИХ-ын гишүүн байх итгэл хүлээлгэлээ.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News