“Чингис хаан” нисэх буудлын нэрийг “Буянт-Ухаа” болгон өөрчилсөн » Төр.мн

“Чингис хаан” нисэх буудлын нэрийг “Буянт-Ухаа” болгон өөрчилсөн

 
Буянт-Ухаа дахь "Чингис хаан” олон улсын нисэх буудлын нэрийг "Буянт-Ухаа” болгон өөрчиллөө. Энэ нь Засгийн газрын 2019 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдрийн 455 тоот тогтоолын дагуух албан ёсны өөрчлөлт юм. Харин Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд баригдсан шинэ нисэх буудлыг "Чингис хаан” олон улсын нисэх буудал хэмээн нэрийдэхээр болж байна.
"Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал нь Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяанд олон улс, орон нутгийн нислэгийн нөөц нисэх буудал, ерөнхий зориулалт, нисэхийн сургалт, захиалгат, онцгой, тусгай үүргийн нислэг, агаарын хөлгийн засвар үйлчилгээ болон онцгой байдал иргэний нисэхийн бусад үйл ажиллагаанд ашиглагдах юм.

Гэхдээ одоогоор Хөшигийн хөндий дэх "Чингис хаан” олон улсын нисэх буудлаас агаарын хөлөг буух, хөөрөх үйл ажиллагаа албан ёсоор эхэлтэл "Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын өмнөх үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ.
Өнөөдрийн байдлаар "Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас МИАТ ТӨХК олон улсад тусгай үүргийн нислэг үйлдэж байгаа бол Хүннү эйр, Аэромонголиа авиа компаниуд орон нутагт хуваарьт нислэг үйлдэж байна.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News