Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр нарыг шүүх хурал үргэлжинэ » Төр.мн

Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр нарыг шүүх хурал үргэлжинэ

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат нарын таван хүнд холбогдох шүүх хурал нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх танхимд өчигдөр эхэлсэн ч дуусаагүй. Өнөөдөр үргэлжилнэ.
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Тост, Тосон бумбын нуруун дахь XV-020922 дугаар бүхий тусгай зөвшөөрөлд хамаарах газрыг өөрийн болгосон гэж үзэн буруутгаж буй.
Харин Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат "Төрийн холбогдох байгууллагуудын судалгааг үндэслэн Засгийн газар шийдвэрээ гаргасан. Эл лиценз нь миний хамаарал бүхий компанид ч шилжээгүй, тэгээд ч лицензийг нь авсан компани хайгуул хийхэд нөөц нь тогтоогдоогүй тул улсад буцаан өгсөн байдаг" гэх тайлбарыг хийсээр ирсэн.
Нийслэлийн прокурорын газраас Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн 22.1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-ийн 22.1-3 /3.Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ./-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд ирүүлсэн байдаг юм.
Өчигдөр шүүх хурал эхэлэхэд Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын өмгөөлөгч солигдсон тул хэргийн материалтай танилцах боломж олгох, шүүгдэгч Б.Отгонбаатарын эрүүл мэнд тааруу тул шүүх хуралдааныг хойшлуулах, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх зэрэг хүсэлт гаргасан байдаг. Гэвч шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авалгүй, үргэлжлүүлсэн.
Өнөөдөр мөн УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр нарыг шүүх хурал үргэлжилнэ. Түүнийг албан тушаалаа хэтрүүлсэн үндэслэлээр буруутган шүүж буй. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хамаарал бүхий этгээдэд зээл олгосон байж болзошгүй үндэслэлээр Авлигатай тэмцэх газраас шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн юм.
Шүүх хурал өчигдөр эхлэхэд УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр нь шинээр өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авахаар гэрээ байгуулсан, уг өмгөөлөгч нь хавтаст хэргийн материалтай танилцах шаардлага байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасан байдаг. Гэвч шүүх хүлээн авахаас татгалзсан байдаг юм.
Өмнө нь УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг өмгөөлүүлэх эрхээр нь хангах үүднээс шүүх хуралдаан 3 удаа хойшилж байсан тул шүүн таслан ажиллагаанд санаатайгаар саад учруулж байна гэж үзэн, хүсэлтийг нь хангаагүй байна.

 

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News