Баянбүрдийн тойргийг өнөөдрөөс хэсэгчлэн хаана » Төр.мн

Баянбүрдийн тойргийг өнөөдрөөс хэсэгчлэн хаана

 Зүүн хойд бүсийн усан сангаас Тасганы усан сан хүртэлх 6.9 тэрбум төгрөгийн төсвөөр хийх 0.9 метрийн диаметр  бүхий цэвэр усны шугамын ажил өнөөдөр 23:00 цагаас эхэлнэ. Цэвэр усны хуучин шугам нь даралтад тэнцэхгүй, чанар нь мууджээ.
Үүнтэй холбоотойгоор Баянбүрдийн хороолол руу өгсөх замыг 23:00 цагаас хэсэгчлэн хааж тойргоороо буцаж эргэх зохицуулалт хийх бөгөөд өглөөний 06:00 цагт хөдөлгөөнийг нээнэ.
Түүнчлэн амралтын өдрүүдэд хэсэгчлэн хаах ажээ. Энэ хөдөлгөөн зохицуулалт Элсэлтийн ерөнхий шалгалттай давхцаж байгаа учраас шалгуулагчид энэ замаар зорчих бол цагаа тооцоолж, эсвэл өөр зам сонгон зорчихыг зөвлөж байна.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News