Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноос үүдсэн 11 осол гарчээ » Төр.мн

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноос үүдсэн 11 осол гарчээ

 
Тээврийн цагдаагийн албанаас мэдээлж буйгаар Даваа гараг буюу 6-р сарын 29-нөөс 7-р сарын 3-ныг  хүртэл зам тээврийн ослын улмаас 23 хүн гэмтсэнээс  7 нь хүүхэд байжээ. Мөн  зам тээврийн ноцтой ослын улмаас нийслэлд 3, орон нутагт 5 хүний амь нас хохирчээ.
Түүнчлэн тус албанаас хийсэн шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 жолоочийг илрүүлж, жолоодох эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 19 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноос үүдэн 11 осол гаргасан аж.
Мөн явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 1715 жолоочид Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу арга хэмжээ тооцжээ.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News