НИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулжээ » Төр.мн

НИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулжээ


Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XI хуралдаан боллоо. Өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчийг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцсэн аж.
Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгээс УИХ-ын гишүүнээр сонгогдсон Тэргүүлэгч Э.Бат-Амгалан, Ц.Сандаг-Очир нарыг чөлөөлж, төлөөлөгч Н.Баярмөнх, М.Халиунбат нарыг Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд оруулах санал орууллаа. Харин Ардчилсан намын бүлгээс Тэргүүлэгч Ё.Цацралтуяаг чөлөөлж, төлөөлөгч Ц.Одонтунгалагийг Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах санал гаргав. Ээлжит бус XI хуралдаанаар тухайн асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэжээ.
Монгол Улсын Их хурлын 8 дахь удаагийн сонгуульд Нийслэлийн ИТХ-ын 10 төлөөлөгч нэр дэвшсэнээс 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшсэн Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч, Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир, 23 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшсэн Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч, Баянзүрх дүүргийн МАН-ын дарга Э.Бат-Амгалан нар олонхын саналаар УИХ-д сонгогдсон. Холбогдох хууль тогтоомжийн дагуу гурван төлөөлөгчийг Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөс чөлөөлсөн байна.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News