Чанарын асуудал биш ухамсарын тухай яръя » Төр.мн

Чанарын асуудал биш ухамсарын тухай яръя

 
Сүүлийн үед малчид малаа хариулахдаа мотоцикль унадаг болсон. Түргэн унаа учраас ажил амжуулах сайн талтай . Тэгээд ч үеийн залуус нь мотоцикль унаад явж байхад ганцаараа морь унаад давхиж байвал "онигоо болдог” цаг үе гэнэ.
Гэвч энэ төмөр морь олон хүмүүсийн амь насыг авч одож байна. 2019 онд мотоциклийн ослын улмаас 122 хүн амь насаа алдаж, 173 хүн гэмтжээ. Харин он гарсаар 38 хүн нас барж, 21 хүн гэмтсэн гэх тоо баримт бий. Ослын шалтгааны хувьд орон нутагт 80-90 хувь нь онхолдох хэлбэрээр гарчээ. Түүнчлэн зориулалтын бус зам, харанхуй үед, согтуудаа мотоцикль жолоодох нь онхолдох нэг шалтгаан болдог байна. Мөн эвдэрсэн мотоциклио өөрсдөө засаж чадсан гэж боддог нь аюулгүй байдалд яав ч нийцэхгүй. Хамгаалалтын малгай гэх зэрэг хамгаалах хэрэгсэлгүйгээр мотоцикль жолоодох нь гэмтэж бэртэх, амиа алдах эрсдэл аюулыг дагаж байна.
Мотоциклийн ослын тухай ярихад монголчууд хятад мотоциклийн чанараас болж байгаа гэх нь бий. Тэгвэл Хятадууд өөрсдөө ийм хэмжээний осолд орсон нь үгүй. Тэгэхлээр бид эхлээд чанарын асуудал биш хувь хүний ухамсар, зөв дадлын тухай ярих нь чухал юм.
скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News