Батцагаан дуганд хурал ном хурна » Төр.мн

Батцагаан дуганд хурал ном хурна


УОК-ын шийдвэр болон нийслэлээс гаргаж буй саналын дагуу үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг нээж эхэлсэн. Тэгвэл Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд иргэд сүсэгтэн олныг хүлээн авч, аврал даатгал одуулах, эргэл мөргөл хийх боломж олгож байна. 
Гэхдээ иргэдийг аль болох бөөгнүүлж, нэг дор цуглуулахгүйг бодолцон хурал номын үйлийг Батцагаан дуганд зохион байгуулж байгаа аж. Хийдээс сүсэгтэн олонд  гар ариутгах, амны хаалт зүүх, хоорондоо 2.5 метрийн зай барих шаардлагыг тавьж байна. Иргэд болон лам хуврагын аюулгүй байдлыг хангах үүднээс дуганыг 2 цаг тутамд цэвэрлэж, агаар тогтмол сэлгэж байгаа юм байна.
Мөн тус хийд ёс уламжлалыг таслахгүйн үүднээс хурал номыг дотооддоо хурж байгаа бөгөөд УОК-ын шийдвэрээр иргэд, сүсэгтэн олныг хүлээн авч, аврал даатгал одуулах, эргэл мөргөл хийх боломжоор ч тусалж байгаагийн зэрэгцээ энэ сарын 4-9-нд нээлттэй үйлчилж, сүсэгтэн олон Батцагаан дуганд 09:00-17:00 цагт хүсэлт, айлтгалаа уламжлан, хуралд даган баясах боломжтой юм байна.
Батцагаан дуганы нэг давхарт иргэдийн айлтгалыг хүлээн авч, их танхимд хурал ном хурах бөгөөд  сүсэгтэн олонд зөвлөгөө өгөх, чиглүүлэх хөтөч лам ажиллах ажээ.
Дашрамд дуулагахад, шинэ хэв маяг бүхий Батцагаан дуганд 1080 лам ном хурах боломжтой юм.
скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News