Танилцах үдэшлэг ба тансаглал бас тохироо » Төр.мн

Танилцах үдэшлэг ба тансаглал бас тохироо

 
Улс орны эдийн засаг тун хүндхэн байгааг хэн хүнгүй мэдэрч байгаа, мэднэ.  Тэр тусмаа талхны булангаар өдрийг зогоож, орой нь тогоо дүүрэн эргэлдүүлэх зутангаас сэтгэлээ ханаж, ходоодоо дүртэл идээд унтдаг бяцхан хүүхдүүдэд бүр ч их мэдэрч байгаа.
Тэгвэл томчууд яасан увайгүй юм бэ. 3.2 тэрбум төгрөгөө "ГАМШИГ”-ийн гэж хэлж болох усан оргилуур хиймэр болов. Одоо 3 тэрбум төгрөгөөр үзэгчгүй наадмыг хийх гээд "ЧИЧИРЧ” байна.
Тэгтэл УИХ-ын гишүүд танилцах өдөрлөг зохиосон юм байх. Зохиосон ч бай, зохиох ч бай энэ дэндүү хэтэрсэн асуудал.
Бид хэнийг өөрсдийгөө төлөөлүүлсэн юм бэ.
Тэр "ТАНИЛЦАХ ҮДЭШЛЭГ”-ийг чинь аль ч улс орны түүхэнд хийж байсан түүх байхгүй. Яагаад гэвэл танилцах арга хэмжээг "ҮДЛЭЭД БУЦАХ” төдий үйл ажиллагаанд, тэртээ XYII зууны үед хийдэг байсан зугаа цэнгэлийн арга хэмжээ гэдгийг хаа нэгтэйгээс уншиж байв.
Ард иргэд нь ядуу, эх орондоо гаднаас иргэдээ даруйхан татаад авчхаж чадахгүй сульдааж ядрааж, үхүүлж байгаа хэрнэ яасан их "ТАНСАГЛАЛ” вэ.
Монголын хөрсөн дээр буусан ажил хийнэ, Монгол Улсаа хөгжүүлнэ гэхээсээ урьтаж хөрөнгө чинээгээрээ уралдаж УИХ-д сонгогдчихоод гайхуулах ба нэг хэлбэрээ "ТАНИЛЦАХ ҮДЭШЛЭГ” гээд нэрлэчхэж.
Тэгвэл тэд дундаж давхаргынхан адил "ХАРАА”, "ЕРӨӨЛ3 "ЭЭДЭН”, "ЧИНГИС” БОЛОР” ууж үндэсний үйлдвэрлэлээ дэмжихгүй нь мэдээж. Бидэнтэй адил хонь, ямааны махаар хорхог, боодог хийж, хиам, бяслаг, чихэр жимсхэн идээд "ТАНИЛЦАХ"-гүй  нь лав.
Нөгөөтэйгүүр хэрэлдэж хэлхэлдэж, хувааж ууж идэж, илд далд наймаалцаж, хагартлаа баяжиж, язартлаа таргалах хугацаа бишгүй байхад ТАНИЛЦАЖ яах нь вэ. Танилцах биш ТОХИРОО хийх үдэшлэг гэж ойлгож байна, хардаж байна. Бидэнд хардах эрх бий.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News