Үндэсний бөхийн холбооны удирлагуудаас мэдэгдэл гаргав » Төр.мн

Үндэсний бөхийн холбооны удирлагуудаас мэдэгдэл гаргав

 
Монголын үндэсний бөхийн холбооноос аймаг, сум улсын наадам нэг өдөр зохион байгуулагдахтай холбоотой тойргийн цолны асуудлаар албан ёсны шийдвэр гаргажээ.
Уг шийдвэрт, "Бөхийн салбар хороонд нэр бүхий аймгуудаас ирүүлсэн тойргийн барилдаанд амжилт гаргаж, аймгийн цолны болзол биелүүлсэн 30 гаруй ахмад бөхийг эрэмбэнд оруулах хүсэлтийг Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэж, энэ асуудлыг дэмжсэн. Гэтэл өнөөдрийн байдлаар орон нутагт ажиллаж байгаа 6 аймгийн гарын даа нарт дээрх бөхчүүдтэй адил бол эрэмбэтэй гэсэн 200 илүү бөх бүртгүүлэх, эрэмбэнд орох хүсэлт ирүүлж, бүртгэл ба бөхийн эрэмбэний асуудалд нэн хүндрэлтэй байдал үүсгэлээ. Тиймээс тойргийн аймгийн цолыг эрэмбэнд оруулахгүй байхаар шийдвэрлэжсэн байна. Тиймээс бүх шатанд ажиллаж байгаа гарын даа нар тойргийн барилдаан олгогдсон цол, чимгийг эрэмбэнд оруулахгүйгээр бүртгэхийг анхаарна уу" гэсэн байна.

Эх сурвалж: Үндэсний бөхийн холбоо

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News