Олон улсын стандартыг нэвтрүүлжээ » Төр.мн

Олон улсын стандартыг нэвтрүүлжээ

 
"Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцооны олон улсын  ISO 45001:2018 стандарт”-ыг ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах анги нэвтрүүлжээ.
Олон улсын стандартыг нэвтрүүлэх ажлын хүрээнд "Мэргэшсэн хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн мэргэжилтнүүдийн холбоо”-той хамтран ажиллах гэрээ байгуулан, алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх гэрчилгээжсэн сургалтууд зохион байгуулжээ. Мөн "Оюутолгой” ХХК-тай хамтаран "Гүний уурхайн аюулгүй ажиллагаа” сургалтад алба хаагчдаа 2 удаа сургаж дадлагажуулсан байна
Түүнчлэн алба хаагчдын ажиллах орчин нөхцлийг сайжруулах зорилгоор бие бүрэлдэхүүний амралтын болон алжаал тайлах өрөө, цайны газар, байгууллагын гадна хашааг шинээр тохижуулжээ. Мөн иргэдэд үйлчлэх танхим, Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв болон уул уурхайн чиглэлээр ажиллаж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудад шинжилгээ хийх Химийн лаборатори зэргийг байгуулсан нь олон улсын стандартыг нэвтрүүлсэн төрийн захиргааны анхдагч байгууллага болсон байна.
скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News