Улсын их баяр наадмын өмнө нийт уурхайчид, ажилчдадаа урамшуулал олгоно » Төр.мн

Улсын их баяр наадмын өмнө нийт уурхайчид, ажилчдадаа урамшуулал олгоно

 
Эрдэнэт үйлдвэрийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн болж, уламжлал ёсоор ХАБЭА- н хэлтсээс мэдээлэл өглөө. Тайлант хугацаанд хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудлаар зөрчил дутагдалгүй хэвийн ажилласан байна.
2020 оны зургаан сар болон эхний хагас жилийн байдлаар үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтүүд бүгд амжилттай биелсэн тухай Үйлдвэрлэлийн хэлтсээс мэдээллээ.
Эрдэнэт үйлдвэрийн үндсэн цехүүд болох Авто тээврийн цех, Баяжуулах үйлдвэр, Ил уурхай, Засвар механикийн завод, Дулааны цахилгаан станц, Цахилгаан цех, Ган бөөрөнцгийн цех болон бусад цех нэгжийн удирдлагууд мэдээлэл өгч, үйлдвэрлэлийн тасралтгүй найдвартай үйл ажиллагааг ханган ажиллаж байгааг дуулгалаа.
"2020 оны эхний хагас жилд коронавирусийн цар тахал дэлхий нийтэд тархсан, эдийн засгийн хямралтай, зэсийн үнэ унасан хүндхэн цаг үе байлаа. Гэсэн хэдий ч цар тахлаас баялаг бүтээгч уурхайчин хамт олон, уурхайчнаар овоглосон хүмүүсээ хамгаалж, аюулт өвчнөөс хамаарахгүйгээр төлөвлөсөн ажлаа амжилттай биелүүлэн ажиллаж байна.
Оны эхний хагас жилийн байдлаар үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүдээ бид 100.3-120 хүртэл хувиар биелүүллээ. Иймд ёс зүйтэй, хариуцлагатай ажиллаж төлөвлөгөөт даалгавраа амжилттай биелүүлсэн нийт уурхайчин хамт олондоо талархал илэрхийлье. Талархаад зогсохгүй энэ оны эхний хагас жилийн үр дүнгээр тооцож, төлөвлөгөөнөөс давсан ашгаасаа баяр наадмын өмнө урамшуулал олгоно гэж Ерөнхий захирал Х.Бадамсүрэн хэллээ.
Үйлдвэрийн нийт ажилтан, албан хаагчид, баялаг бүтээгч уурхайчид та бүхэн маань Улсын их баяр наадмаа ёслол төгөлдөр тэмдэглэж сайхан наадаарай" гэж хэлснээр өнөөдрийн шуурхай зөвлөгөөн өндөрлөлөө.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News