Уралдахад маск зүүхгүй » Төр.мн

Уралдахад маск зүүхгүй

 
Баяр наадмын үеэр хурдан морины хүүхдүүд уралдааны явцад амны хаалт зүүхгүй. Харин гарааны хяналт, морины үүлдэрлэг байдлыг шалгах, шүдлэх үед амны хаалт зүүх ёстой.
Мөн "КОВИД-19” халдварт цар тахал гарсантай холбогдуулан гарааны үед хүүхдийг төхөөрөмж дээр хянахгүй, картаар хянана. Тиймээс хүүхдүүдэд картаа хаяж, гэмтээж болохгүй гэдгийг анхааруулах нь чухал ажээ.
Хамгаалалтын хувцас хэрэгсэл өмсөөгүй, картгүй ирсэн, бүртгүүлээгүй хүүхдийг гараанд гаргахгүй. Уралдааны үед гарсан аливаа зөрчлийг илрүүлж, арилгуулах, гарсан зөрчлийг холбогдох хуулийн дагуу шалган шийдвэрлэнэ.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News