Түлшнээсээ гаргасан хэмнэлтээрээ автобус авах боломжтой гэнэ » Төр.мн

Түлшнээсээ гаргасан хэмнэлтээрээ автобус авах боломжтой гэнэ


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан "Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-т ажиллажээ.
Улаанбаатар хотын нийтийн тээвэрт хоёр давхар цахилгаан автобусыг  сарын хугацаанд туршиж, үйлчилгээнд нэвтрүүлээд байгаа билээ. Хоёр давхар, эко автобус нь 100 хувь цахилгаанаар ажилладаг бөгөөд нэг удаагийн цэнэглэлтээр 400 км явах хүчин чадалтай юм.
"Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын захирал Б.Цолмон "Яг одоогийн байдлаар давхар автобус нь 50 мянган км явсан байна. Эдийн засагт 10 дахин хэмнэлттэй. Давхар автобусны давуу тал нь үндсэн батарей нь хүйтэнд зориулагдсан учраас идэр есийн хүйтэнд асуудал үүсгэхгүй. Дизель автобус 100 км-т 80 гаруй мянган төгрөгийн түлш хэрэглэж байгаа бол цахилгаан автобус нь 100км-т 8000 төгрөгөөр буюу 10 дахин хямд өртөг зарцуулж байна. Бид түлшнээс хэмнэсэн  мөнгөөрөө парк шинэчлэлтийг бүрэн хийх боломжтой болсон. Улс, нийслэлийн төсөвт хүндрэл учруулахгүйгээр байгууллага, нэгжүүд нь автобусаа худалдаж аваад 6 жилийн хугацаанд цахилгаан автобусууд нь зөвхөн түлшнээсээ гаргасан хэмнэлтээрээ автобусны мөнгөө гаргаад авах боломжтой байна. Эдийн засагт үнэхээр хэмнэлттэй, аж ахуйн нэгжүүд өөрсдөө парк шинэчлэлтээ хийх боломжтой болж байгаа юм” гэжээ.
Энгийн автобусанд өдөрт 70-80 мянган төгрөгийн үйлчилгээнд гардаг бол давхар автобус нь өдөрт 250-300 төгрөгийн орлого орж байгаа аж. Түүнчлэн мотор, хропны тос хэрэглэхгүй учраас байгаль орчинд ээлтэй, хорт хий ялгаруулахгүй зэрэг давуу тал юм. Цаашид давхар автобусыг нийтийн тээврийн хэрэглээнд нэвтрүүлэхэд санхүүжилтийн гэрээг эцэслэж, давхар автобусны стандартыг шинэчлэн батлах, цахилгаан автобусны  дагалдах тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг татвараас чөлөөлүүлэх шаардлага тулгарч байгаа юм байна.
Мөн давхар автобус оруулж ирэх асуудлыг эрчимжүүлэх бөгөөд Зам тээврийн хөгжлийн яам, Сангийн яаманд саналаа өгсөн учраас Засгийн газарт өргөн барьж татвараас чөлөөлүүлэх, цаашид олон жилийн насжилттай автобусуудыг халж, байгаль орчинд ээлтэй орчин үеийн цахилгаан автобусыг нийтийн тээвэрт нэвтрүүлэхээр шийджээ
скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News