“Батламж” нь хэзээ орон сууц болох вэ » Төр.мн

“Батламж” нь хэзээ орон сууц болох вэ


Ковид-19 цар тахлын үед ажилласан төрийн албан хаагчдад түрээслээд өмчлөх нөхцөлтэйгөөр орон сууцанд оруулах батламжийг ээлж дараалалтайгаар гардуулж байгаа. Одоогоор нийслэлийн орон сууцны корпорацид 1000 гаруй хүний нэрийг УОК-оос ирүүлжээ. Бүртгэлийн ажил 80 хувьтай явж байгаа гэнэ.
Түрээсийн орон сууц гэхээр Буян-Ухаа-2 санаанд орж ирэх ч тус орон сууцны хороололд бус НОСК руу саналаа ирүүлсэн барилгуудаас сонгон шалгаруулж оруулах юм байна.
Уг барилгууд нь УОК хүлээн авсан цогц шийдэлтэй буюу стандартын дагуу хүүхдийн тоглоомын талбай, автомашины зогсоол зэргийг барьж гүйцэтгэсэн байх ёстой бөгөөд орон сууцны батламж авсан төрийн албан хаагчид 10, 11 сараас нааш орон сууцандаа орж чадахгүй нь бололтой. Тэгэхлээр "БАТЛАМЖ” нэртэй цаасан дээрх орон сууц  хэзээ, хэрхэн биеллээ олох бол гэсэн  хүлээлт үүслээ.
скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News