Аянганаас хамгаалах 21 зөвлөмж » Төр.мн

Аянганаас хамгаалах 21 зөвлөмж

Өнгөрсөн сарын сүүлчээс эхлэн бороо хур элбэг байгаа бөгөөд цаашид ч дуу цахилгаантай бороо орох төлөвтэй байгаа ба аянга цахилгаанаас хэрхэн өөрийгөө болон бусдыг, эд хөрөнгөө хамгаалах талаарх мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг хүргэж байна.
  • Тэнгэр муудах хандлагатай байгааг ажигласан даруйдаа аадар борооноос урьтаж нөмөр газарт нуугдах шийдвэр гаргаж дараах шийдвэрүүдийг гаргаарай.
  • Урьдчилан сэргийлэх мэдээг цаг тухайд нь хүлээж авсан байх. Өгч буй мэдээг зөв ойлгосон байх.
  • Өгч буй мэдээлэлд итгэсэн, өөртөө тулгарч буй аюул заналыг ойлгосон байх.
  • Өөрийгөө хамгаалах зөв шийдвэр гаргах чадвартай, гарсан шийдвэрээ хэрэгжүүлэх.
  • Аянга цахилгаантай аадар борооны аюулаас хамгаалах талаар гэр бүлийнхээ гишүүдтэй ярилц.
  • Аянга бүхий аадар бороо орж хүчтэй салхи үүсч болзошгүйг мэдэж байх хэрэгтэй. Хүчтэй салхи нь аянга бүхий хүчтэй аадар борооны хүйтэн фронтын дагуу болон урд талд үүсдэг.
  • Оршин сууж буй нутгийнхаа цаг агаарын аюулт үзэгдлийг урьдчилан мэдээлэх тогтолцоог судлаарай. Танай гэрийн бүх гишүүд энэхүү тогтолцоог мэддэг байх ёстой. Гэртээ байх үедээ орон нутгийн радио, телевизээс сэрэмжлүүлэг, анхааруулгын мэдээг авч байгаарай.
  • Газарт суугаад хөлийнхөө өлмий дээр цагариглан тонгойж сур. Гараа өвдгөн дээрээ тавиад, толгойгоо өвдөгнийхөө завсар оруул. Биеийнхээ гадаргууг аль болох бага болгож, биеийнхээ газартай нийлсэн хэсгийг мөн хамгийн бага байлга. Аянганы хүчдэл ихэвчлэн толгой дээрээс биш, газраар дамжин хүний биед ордог.
  • Аянга бүхий хүчтэй аадар бороо орсон тохиолдолд гэртээ авч орох зүйлсийн жагсаалтыг гарга. Жагсаалт гарснаар салхинд эвдэрч, хийсч болзошгүй зүйлсээ санахад амар болно.
  • Мод, бутаа тогтмол засч хэлбэржүүлж бай. Хүчтэй салхинд үхширч, гэмтсэн мөчрүүд амархан хугарч, маш хурдтайгаар хийсгэдэг.
  • Гэрийнхээ гадна тал, хашаа саравч, амбаар сав, бэлчээрээ сул хог хаягдал, нуранги зүйлсийг зайлуул. Сул мөчир, түлээний мод нь хүчтэй салхинд таны гэр орныг сүйтгэх хэрэгсэл болж болзошгүй.
  • Мал амьтдаа хамгаал. Малын хашаа саравчаа хамгаалж бэхлэх. Хашаагаа барихдаа үер болсон үед мал өндөрлөг газарт гарч болохуйц байдлаар байрлуулах.
  • Цонхны гадуур хамгаалалтын халхавч хийх нь цонхоо хамгаалах боломж юм.
  • Аянга буулгагчийг өөрийн гэр малын хороо хашаа бусад байгууламжуудын дээр босгоорой. Аянга буулгагч нь аянганы цахилгаан хүчдэлийг газарт аюулгүйгээр буулгадаг тул аянганаас үүдэлтэй гал түймрийн эрсдэлийг эрс бууруулдаг.
  • Аялал зугаалга болон хөдөө хээр удаан хугацаагаар байх ёстой арга хэмжээ төлөвлөж байгаа бол цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг сайн судлаарай. Цаг агаар ямар байхыг мэдэж байвал та шаардлага гарсан тохиолдолд тохиромжтой хариу арга хэмжээ авахад бэлэн байх болно.
  • Борооны цув, шүхэр, гамшгийн үед хэрэглэх үүргэвч авч явбал цаг агаарын аюулт үзэгдлийг даван туулахад хялбар байх болно.
  • Аянга бүхий аадар бороо хэзээ хэзээгүй орох гэж байвал гадаа зохион байгуулах арга хэмжээнүүдээ хойшлуул. Цаг агаарын аюулт үзэгдэл нь тамирчид, ажилчид, үзэгчдэд хохирол учруулж болзошгүй. Гадаа болох арга хэмжээнүүдээ хойшлуулах нь аюултай байдалд орохоос зайлсхийх шилдэг арга юм.
  • Тэнгэрийн байдлыг ажигла. Аюулт үзэгдэл болох гэж байгааг илэрхийлдэг цаг агаарын шинж чанаруудыг анхааран ажиглаж бай. Тэнгэр харлах, цахилгаан цахих, салхи ширүүсэх зэрэг нь аянга бүхий аадар бороо ойртож байгааг илэрхийлдэг.
  • Ойр орчноо сайн мэдэж байх ба цаг агаарын аюулт үзэгдэл болвол хорогдох газраа урьдчилан тодорхойлсон байх.
  • Аянганы дууг сонс. Хэрэв та аянганы дууг сонсч байвал аадар бороо ойрхон байгаа бөгөөд та аянганд цохиулах магадлалтай гэсэн үг. Аюулгүй газарт бушуухан ор.
  • Аянга бүхий аадар бороо болох тухай албан ёсны анхааруулга аваагүй байсан ч тэнгэрийн байдал эвгүйтвэл урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News