Дулааны улиралд хоёр хоногт нэг иргэн гол усанд осолдож амиа алдаж байна » Төр.мн

Дулааны улиралд хоёр хоногт нэг иргэн гол усанд осолдож амиа алдаж байна


Дулааны улиралд хоёр хоногт нэг иргэн гол усанд осолдож амь насаа алддаг гэх судалгаа байдаг ажээ. Тэр дундаа Хар усан тохой нь хүн живэх хамгийн эрсдэлтэй хэсэг гэнэ. Тэр ч утгаараа завьт эргүүл байнга ажиллуулсаар ирсэн. Гэвч иргэдийн санамсар, болгоомжгүй байдлаас үүдэн амь нас, эд хөрөнгөөрөө хохирох тохиолдол буурахгүй байна.
Тухайлбал, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохойн дэргэд "Туул” голд хүн живсэн тухай дуудлага өчигдөр /2020.7.9/ 12.30 цагт Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 21 км замыг туулан 12.53 цагт очиж иргэн 25 настай иргэн Б-гийн /эрэгтэй/ цогцсыг гарган тус дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтэст шилжүүлжээ.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News