Зам тээврийн ослын улмаас 11 хүн амиа алджээ » Төр.мн

Зам тээврийн ослын улмаас 11 хүн амиа алджээ

 
Өчигдөр буюу долоодугаар сарын 9-ний өдөр Тээврийн цагдаагийн албанд иргэдээс 396 дуудлага ирүүлжээ. Үүнээс зам тээврийн ослын шинжтэй 234 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Өчигдөр зам тээврийн ослын улмаас нийт 11 хүн нас барсан байна.
11:00 цаг орчимд Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт Даюун маркийн мотоцикль онхолдож жолооч 57 настай эрэгтэй нас барсан.
16:45 цаг орчимд Булган аймгийн Хангал сумын нутаг дэвсгэрт Hyundai accent маркийн автомашин онхолдож зорчигч 46 настай эрэгтэй нас баржээ.
18:15 цаг орчимд Завхан аймгийн Тэлмэн сумын нутаг дэвсгэр Toyota Alphard маркийн автомашин онхолдож 7 хүн амиа алдсан.
19:30 цаг орчимд Дорнод аймгийн Гурван загал сумын нутагт ДАЮУН маркийн мотоцикл онхолдож жолооч 58 настай эрэгтэй өөд болжээ.
22:25 цаг орчимд Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутаг дэвсгэрт Nissan Leberty маркийн  автомашин явган зорчигч 3 настай охиныг мөргөж амь насыг нь хохироосон хэргүүд тус тус бүртгэгдсэн байна. Орон нутагт аадар бороо орсноор  зорчих хэсгүүд усанд автаж, эвдрэл ихтэй байна. Иймд хөдөлгөөнд оролцогч та бүхэн онцын шаардлагагүй бол хөдөө, орон нутгийг зорихгүй байхыг тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.  

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News