Энэ сарын 15-наас шинэ ургацын ногоо худалдаанд гарч эхэлнэ » Төр.мн

Энэ сарын 15-наас шинэ ургацын ногоо худалдаанд гарч эхэлнэ

 
Хүсний ногооны үнэ огцом өсөөд байсан бол үнэ нь тогтворжих хандлагатай болжээ. "Барс” худалдааны захад монгол төмс 1300 төгрөг, хятад төмс 1100 төгрөгрөөр худалдаж байна. Өнөөдрийн байдлаар манай улсад 2800 тонн гаруй төмсний нөөц байна. Хүнсний ногооны нөөц дуусах болоогүй, импорт хэвийн байгаа учир үнэ өсөх шалтгаан байхгүй гэдгийг ХХААХҮЯ-ны холбогдох мэргэжилтнүүд мэдэгдлээ. Мөн шинэ ургацын ногоо энэ сарын 15-ны өдрөөс худалдаанд гарч эхэлнэ.
Худалдааны төвүүдийн менежерүүдийн хэлж байгаагаар хилийн хориг болон дотоодийн эрэлттэй холбоотойгоор хүнсний ногооны үнэ нэг хэсэг өссөн ч одоо импорт нэмэгдэж байгаа учраас хүнсний ногооны үнэ буурч тогтворжиж байгаа гэнэ.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News