Буриад сурын харваанд Х.Баасандорж, Б.Пунсалдулам нар түрүүллээ » Төр.мн

Буриад сурын харваанд Х.Баасандорж, Б.Пунсалдулам нар түрүүллээ


Тулгар төр байгуулагдсаны 2229, Их Монгол улс байгуулагдсаны 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ойн улсын наадмын буриад сурын харваа өчигдөр /2020.07.11/ XIII зуун цогцолборт эхэлсэн юм.
Буриад сурын харвааны эрэгтэйчүүдийн төрөлд Өвөрхангай аймгийн харьяат, морин хуурч, нум урлаач, үндэсний сурын спортын мастер Х.Баасандорж 64 сумаас 60 онон түрүүлж, Улсын мэргэн боллоо.
Эмэгтэйчүүдийн төрөлд Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, үндэсний сурын улсын мэргэн Бадам-Очирын Пунсалдулам 64 сумаас 59 онон түрүүллээ.
Спортын мастер Б.Жалбаагийн шавь тэрбээр 2016 онд улсын наадмын үндэсний сурын харваанд түрүүлж, улсын мэргэн цол хүртсэн юм. Ийнхүү үндэсний сур, буриад сурын улсын мэргэн болж байна.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News