Үндэсний их баяр наадмын хурдан азарганы уралдаан эхэллээ » Төр.мн

Үндэсний их баяр наадмын хурдан азарганы уралдаан эхэллээ


Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадамд 175 хурдан азарга уралдахаар бүртгүүлснээс 104 азарга гарааны зурхай руу хөдөлж байна. Өнгөрсөн жилийн наадамд 170 гаруй азарга уралдаж байжээ.
Хурдан азарганууд 23 километр замыг туулж барианы зурхай ру уорж ирнэ.
Өнөөдөр Хүй долоон худагт цаг агаарын нөхцөл байдал хэвийн байгаа тул хурдан морины уралдаанууд болно гэдгийг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос мэдээллээ.
Хүй долоон худагт өнөөдөр дараах хуваарийн дагуу азарга, их насны морьдын уралдаан болох юм.
07:00-11:00 Азарганы уралдаан /Шууд дамжуулалт МҮОНРТ, ETV, NTV, 25-р суваг телевиз, Эх орон телевиз/
12:00-15:00 Их насны морьдын уралдаан /Шууд дамжуулалт МҮОНРТ, ETV, NTV, 25-р суваг телевиз, Эх орон телевиз/
16:00-19:00 Эрлийз дээд насны морьдын уралдаан /Шууд дамжуулалт МҮОНРТ, ETV, NTV, 25-р суваг телевиз, Эх орон телевиз/
Цаг агаарын байдал: Хүй долоон худаг /2020.07.11/
Өчигдөр Хүй долоон худагт аадар бороо орсны улмаас хязаалан, эрлийз дунд нас, шүдлэн насны морьдын уралдаан долдугаар сарын 13-нд болж хойшлогдсон.
Зам халтиргаатай нөхцөлд унаач хүүхдүүдийн аюулгүй байдалд эрсдэл үүснэ гэдгийг мэргэжлийн байгууллагынхан хэлж байгаа юм.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News