СОЁОЛОН: Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат Г.Чинзоригийн хар үрээ түрүү магнайд ирлээ » Төр.мн

СОЁОЛОН: Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат Г.Чинзоригийн хар үрээ түрүү магнайд ирлээ

 
Тулгар Төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан соёолонгийн уралдаан Хүй долоон худагт боллоо.
Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат Г.Чинзоригийн хар үрээ соёолон насны хурдан морьдын уралдааны түрүү магнайд ирлээ. 
Харин Булган аймгийн Гурванбулаг сумын Д.Хишигжаргалын халзан үрээ аман хүзүүдэж, 
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын харьяат Г.Батболдын хүрэн үрээ айргийн гуравт орлоо. 
Айргийн дөрөвт
 Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат С.Энхтөрийн хурдан хээр, айргийн тавд Ховд аймгийн Чандмань сумын харьяат Ч.Батзориг бор үрээ хурдаллаа. 
Энэ жилийн баяр наадмын хурдан соёолонгийн уралдаанд 184 хурдан хүлэг бүртгүүлсэн юм. 

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News