Тэтгэврийн эргэн тойронд » Төр.мн

Тэтгэврийн эргэн тойронд

 
Тэтгэврийн насыг уртасгаснаас хойш иргэдийн дунд хүлээлт бий болсон. Тэр хэрээр стресстэй иргэдийн тоо өссөн гэхэд ч болно. Гэхдээ иргэдийн зүгээс нэгдсэн нэг ойлголтод хүрч чадахгүй байгаа нь Нийгмийн даатгалын газрын ажилтнууд жигд мэдээллээр хангагдаагүйтэй холбоотой үздэг байна.
Харин Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд УИХ-аас 2018 оны 2 дугаар сарын 02-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж хэвийн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг жил бүр 3 сараар үе шаттай нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн. Ингэснээр өмнө нь эрэгтэй 60 нас, эмэгтэй 55 нас хүрээд тэтгэврээ тогтоолгодог байсан бол жил бүр 3 сараар нэмэгддэг болсон. Жишээлбэл 2019 онд эрэгтэй даатгуулагч 60 нас 6 сар, эмэгтэй даатгуулагч 55 нас 6 сар хүрч байж тэтгэврээ тогтоолгоно гэж байгаа.
Гэхдээ хуульд заасан нөхцөл, болзлыг хангасан байх ёстой гэнэ. Энэ жилийн тухайд даатгуулагч 20 жил 6 сар ба түүнээс дээш  хугацаанд тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бол урьдын адил эрэгтэй 60, эмэгтэй 55 насандаа тэтгэврээ тогтоолгох боломж хэвээрээ гэсэн үг юм байна.
Тэгвэл БЗД-ийн 5-р хорооны иргэн Т-гийн яриаг хүргэе. Тэрбээр улсад нийтдээ 30 жил ажилласан байна.
-Тэтгэврээ тогтоолгохоор хэр их хөөцөлдсөн бэ?
-Өнгөрсөн жил дүүргийнхээ НДГ-т очиж асуусан. Тэгэхэд та 55 нас хүрээгүй юм чинь тэтгэвэр тогтоолгох болоогүй. Тэгээд ч та шинэ хуулиар 56 нас хүрч байж гарна гэж хэлсэн. Тэгээд "За тийм юм байж” ойлгоод хөөцөлдөөгүй.
-Та НДГ-т очоод сайн асууж үзэв үү?
-Тэндээс асуусангүй ээ.
-Яагаад асуусангүй вэ?
-Дүүргийн НД-ын ажилтантай л адил хариу хэлэх байх гэж бодоод л... Тэгтэл   сургуульд хамт байсан хүмүүс гарчихсан байх юм. Дөрвөн хүүхэдтэй нь ч хүүхдээрээ тэтгэврээ тогтоолгоод гарчихсан юм билээ. 55-тай нь бас гарчихсан байх юм. Тэгээд л гайхаад хаана хандахаа мэдэхгүй л явна. Би чинь 1966 оны 1 сард төрсөн юм шүү дээ...гэж байсан юм.
Мөн дараах мэдээллээс харахад Дархан хотоос холбогдсон иргэн "Би тэтгэврээ өнгөрөгч 12 дугаар сард тогтоолгосон. Тэгтэл 2 хүүхдийн маань нэмэгдлийг нэмж өгөхгүй юм. Асуухаар "Манайд тийм чиглэлийн мэдээлэл ирээгүй” гэх юм. Үүнийг мэргэжлийн хүнээс нь зөвлөгөө авч тодруулж өгөөч” гэсэн юм.
Энэ дагуу СХД-ийн НД-ын ажилтнаас тодруулахад "Хүүхдийн нэмэгдлийг 2020 оны 1 сарын 1-нээс тооцож эхэлсэн. Тухайн иргэн 2019 онд тэтгэвэртээ гарсан болохоор хүүхдийн тоогоор нэмэгддэг нэмэгдэл олдохгүй л дээ” гэсэн хариу өгсөн юм.
Тэгвэл 2018 оны 2 дугаар сарын 2-ноос эхлэн мөрдөж эхэлсэн хуульд "Шимтгэл төлж ажилласан хугацаа нь хангалттай бол тэтгэвэр тогтоох нас хойшлохгүй” гэж тусгасан байгаа юм байна.
Тэгэхлээр БЗД-ийн иргэн Т-гийн хувьд 30 жил ажилласан, 2021 оны 1 дүгээр сард 55 нас хүрч байгаа учраас тэтгэврээ тогтоолгож болох үндэслэлтэй байна гэсэн үг юм.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News