Х.Нямбаатар сайд аа зангарагтай байхын тулд өөрийн хүнээ ЦЕГ-ын дарга болгох гэж үү » Төр.мн

Х.Нямбаатар сайд аа зангарагтай байхын тулд өөрийн хүнээ ЦЕГ-ын дарга болгох гэж үү

 
Цагдаагийн албанд улстөрийн нөлөө орох уу
Ерөнхийлөгч Х.Баттулга Х.Нямбаатарыг Хууль зүй, дотоод хэргийн сайд болж, танилцуулагдах үед "Ц.Нямдорж шиг "зангараг”-тай байж, салбартаа хүлээн зөвшөөрөгдөх хэрэгтэй”-г сануулж байсан. Гэтэл мань хүн өнөөдөр зангарагтай байж, хүлээн зөвшөөрөгдөхийн тулд агентлаг, газрын дарга нараа өөрийн хүмүүсээр бүрдүүлэх нь гэх хардлага цагдаа, хүчний байгууллагынханы дунд бий болжээ.
Хамгийн түрүүнд Цагдаагийн ерөнхий газрын дарга. Энэ албыг хашиж байсан С.Баатаржав дэд сайдаар томилогдсон. Тиймээс эзгүй орон зайг эхний ээлжид нөхнө. Уг нь энэ албан тушаал улстөрийн "мэдлийнх” биш. Гэтэл даргыг нь дэд сайд болгомогц, эрхтгүй улстөрийн томилгоо, нөлөөлөл орж эхэлж буй нь энэ.  
Учир нь Х.Нямбаатар сайд Цагдаагийн ерөнхий газрын даргаар Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Э.Товуудоржийг томилохоор зэхсэн талаар эх сурвалжууд хэлж байна. Э.Товуудорж энэ албыг хашихаас өмнө Нийслэлийн цагдаагийн газрын мөрдөн шалгах газрын хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн даргаар ажиллаж байсан нэгэн аж. Түүний хувьд Хэнтий аймгийн хүн. Тиймээс ч Засгийн газрын ХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, салбарын сайд Х.Нямбаатар нарын "татаас” явж байна гэх хардлага ч цагдаагийн байгууллагынханы дунд яригдаж эхэлжээ.    
Түүхт 99 жилийн ойгоо тэмдэглээд удаагүй тус байгууллагыг удирдан, чиглүүлэх хүн нь ажлын туршлага, мэдлэгээс гадна, алба хаагч нартаа хүндлэгдэх, тэднийг зангидах чадвартай хүн байх нь энгийн шаардлага. Тэр ч утгаараа урьдны дарга нарын ажлын туршлага, бие бүрэлдэхүүнд ажилласан байдал зэрэг нь бие бүрэлдэхүүндээ хүлээн зөвшөөрөгддөг байсныг олон нийт мэдэж байгаа.
Тийм байтал өдгөө улстөрийн томилгоо хийгдвэл Цагдаагийн байгууллагад ажиллагсад хийгээд тэдэнд итгэх итгэл олон нийтийн дунд ч үгүй болно гэдгийг Хууль зүйн сайд эрхбиш гадарлаж л баймаар.
Өнөөдөр 99 жилийн түүхээ бүтээсэн цагдаагийн байгууллагад орон нутгаас ажлын гараагаа эхлүүлсэн, халуунд халж, хүйтэн хөрч, эргүүлийн цагдаагаас төлөөлөгч, байцаагчийн ажил, амьдралыг гаргаахгүй сайн мэдэх болсон туршлагатай, хамтрагчиддаа хүндлэгдсэн хүн олон бий. Тийм байтал өөрийн рейтингээ тогтоохын тулд Монголын цагдаагийн байгууллагад буруу жишиг тогтоочих вий гэх харамсал болсныг эрхэм сайдтан мэдсэн болов уу.
Иргэдийнхээ энхийн манаанд цаг алдалгүй хүчин зүтгэж яваа цагдаагийн байгууллагынхаа даргын томилгоог улстөрөөс ангид байлгаж, удирдан чиглүүлэх чадвартай, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, Ерөнхийлөгчийн хэлдгээр зангарагтай хүн томилоосой.
Эх сурвалж: Erennews.mn
скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News