Гол усанд осолдохоос урьдчилан сэргийлэх самбаруудыг байршууллаа » Төр.мн

Гол усанд осолдохоос урьдчилан сэргийлэх самбаруудыг байршууллаа

 Онцгой байдлын байгууллагаас гол, усанд иргэдийг осолдохоос урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор улсын хэмжээнд томоохон гол, нуурын эрэг дагуу гол, усанд орохыг хориглосон тэмдэг тэмдэглэгээ байрлуулж, голын эрэг дагууд амарч зугаалж байгаа иргэдэд сэрэмжлүүлэг мэдээллийг тогтмол хүргэн ажиллаж байна. Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсээс иргэд, олон нийтийн ихээр амарч зугаалдаг нуур, цөөрөм, тогтоол устай газар, голын сав дагуух цэгүүдэд анхааруулах самбар байршууллаа. 

Мөн Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс дүүргийн 4-р хороо Яармагийн гүүрнээс 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Биокомбинат дахь Туул голын эрэг дагуу иргэд явганаар болон машинтайгаар гол руу ордог, эрсдэл бүхий газруудад урьдчилан сэргийлэх самбаруудыг байршуулаад байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News