Дэвшилтэт технологи танилцуулах уулзалт боллоо » Төр.мн

Дэвшилтэт технологи танилцуулах уулзалт боллоо

Дэвшилтэт технологи танилцуулах уулзалт боллоо

 

Тотком сервис ХХК-ийн зөвлөхүүд Барилгын хөгжлийн төвд ажиллаж, ундны усны чанарыг сайжруулах Израйл улсын PTH технологийг танилцууллаа.

Тус уулзалтад БХБ-н яам, Барилгын хөгжлийн төвийн төлөөлөл оролцов.

Ус цэвэршүүлэх, бохирдлоос хамгаалах PTH технологийн төхөөрөмж нь химийн бодис давс ашиглахгүйгээр усыг цэвэршүүлж зөөлрүүлэх, газрын тос болон газрын цооног дахь хатуулагтай усны гэмтлээс хамгаалах, сул хэмжээний цахилгаан орон үүсгэж гипродинамик хүчээр усан доторх жижиг эрдсийг наалдаж нягтрал үүсэхээс хамгаалах, зэв үүсэхээс сэргийлэх, нян бактерыг устгах, шугам хоолойн ашиглах хугацааг уртасгах, байгаль орчинд ээлтэй зэрэг олон ач холбогдолтой хэрэглэхэд хялбар шийдэл юм.

Энэхүү технологийг Монгол улсад хэрэглээнд нэвтрүүлж, MNS 6844 2020 стандартаар баталгаажуулсан байна.

Хүн ам өсч ундны усны эрүүл ахуйн асуудал чухлаар тавигдах болсон өнөө үед усны хатуулаг ихтэй газрууд, Хот суурин төдийгүй хөдөө орон нутагт хэрэглэхэд тохиромжтой үр дүнтэй шийдэл ажээ.

 

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News