"Ойрын хугацаанд Нур-Султан руу захиалгат нислэг үйлдэж, иргэдээ татан авахаар ажиллаж байна" » Төр.мн

"Ойрын хугацаанд Нур-Султан руу захиалгат нислэг үйлдэж, иргэдээ татан авахаар ажиллаж байна"

 
Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жалгас Адылбаевыг өнөөдөр хүлээн авч уулзжээ.
Уулзалтын үеэр КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр хоёр орны мэргэжлийн байгууллагууд хооронд туршлага, мэдлэг мэдээллээ солилцох боломжуудыг нэмэгдүүлж, хамтран ажиллах талаар санал талууд солилцсон байна.
Цар тахал дэлхий даяар хурдацтай дэгдэж байгаатай холбогдуулан гадаад улсуудаас Монгол Улсын иргэд эх орондоо ирэх хүсэлтээ илэрхийлсний дунд БНКУ-д байгаа 1,300 иргэн өргөдөл гаргаснаас эхний ээлжид 200 гаруй иргэнээ татан аваад буй. Тэгвэл ойрын хугацаанд Нур-Султан хот руу захиалгат нислэг үйлдэж, иргэдээ нэмж татах үйл ажиллагаа зохион байгуулахаар ажиллаж байгаа талаар Шадар сайд Я.Содбаатар танилцуулсан байна.
Түүнээс гадна Монгол Улсад байгаа казак иргэдийг нутаг буцаахад Засгийн газар ЭСЯ-тай хамтран, холбогдох арга хэмжээ авч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.
Цаашид хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулж, хоёр улсын эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулахуйц томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлэхэд хоёр талаас онцлойлон анхаарч, КОВИД-19 халдварын цар тахлаас үүдэн хүндрэлтэй тулгарж байгаа эдийн засгийг сэргээхэд тус дөхөм болно гэж үзэж байгаагаа талууд илэрхийлсэн байна. 

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News