Нийгмийн харилцааны хэлтсийн үйл ажиллагаанд талархав » Төр.мн

Нийгмийн харилцааны хэлтсийн үйл ажиллагаанд талархав

 
Эрдэнэт үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Төгсбаяр Нийгмийн харилцааны хэлтсийн үйл ажиллагаанд талархал илэрхийллээ. Тус хамт олонд гардуулсан талархлын бичигт "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилчдын нийгмийн болоод соёлын тулгамдсан асуудлыг цогц хэлбэрээр шийдвэрлэн, олон олон төсөл хөтөлбөр санаачлан, төр засгийн бодлого шийдвэрийг ҮЭ-ийн болон орон нутгийн удирдах байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж, хамтын ажиллагааны гүүр болон ажиллаж байгаа сэтгэл, зүтгэл нэгтэй халуун сэтгэлт хамт олонд нийт уурхайчид, ахмадууд, ҮО, ХХ, МШӨ-ний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон иргэдийнхээ нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье” гэжээ. Мөн олон жил хүлээгдэж байсан орон сууцны төсөл хөтөлбөрийг эхлүүлж, "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас ажилтанд тусламж дэмжлэг үзүүлэх журам”-ыг шинэчлэн батлуулж, уурхайчдад олгох тусламж, дэмжлэг, хөнгөлөлтийн хүртээмжийг нэмэгдүүлэн нийгмийн болон соёлын үйл ажиллагааг өргөн цар хүрээтэй зохион байгуулж байгааг онцолсон байна. 
     Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 03-р сарын 06-ны өдрийн 91 дүгээр тогтоолоор Эрдэнэт үйлдвэрийн эрх зүйн байдал өөрчлөгдөн Төрийн өмчит үйлдвэрийн газар болсноор Нийгмийн харилцааны хэлтэс шинээр байгуулагдсан. Ингэснээр, Эрдэнэт үйлдвэрийн нийгмийн хариуцлагын урт, дунд, богино хугацааны бодлого, стратегийг тодорхойлох, гадаад, дотоод нийгмийн харилцааг оновчтой зохион байгуулах, эрэлтийг тодорхойлж урьдчилан тооцох, нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдэх ажлыг төлөвлөх, хэрэгжилтэд хяналт тавих, ажилчдад олгох дэмжлэг, тусламж, хөнгөлөлтүүдийг зах зээлийн нөхцөлд уялдуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд ахиц гарсныг ҮЭ-ийн байгууллага үнэллээ. 
М.ОДГЭРЭЛ


скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News